Гүний худагт зориулсан насос

Гүний худагт зориулсан насос (Borehole pump) нь ихэвчлэн 4", 6", 8" гэх мэт нарийн голчтой, урт бүтэцтэй бөгөөд гүний худгийн усыг шахах зориулалттай.
Эдгээр насосууд нь бүрэн шумбаж ажиллах зориулалттай бөгөөд өндөр даралт, найдвартай ажиллагааг хослуулсан бүтэцтэй байдаг.
Бохирдол багатай цэвэр усыг 100 метрээс ч илүү гүнээс тасралтгүй шахах чадвартай тул хот, орон нутгийн усан хангамж, газар тариалан, үйлдвэр, олон нийтийн барилгуудад өргөн хэрэглэгддэг.
Сэнсний шатлал олон тул даралт үүсгэх чадвар өндөр, эрчим хүчний хэмнэлттэй ажилладаг.