Циркуляцийн насос

Циркуляцийн насос (Circulator) нь шингэнийг систем дотор тасралтгүй эргэлтэд оруулж, дулаан хуваарилалт болон температурын тогтвортой байдлыг хангадаг насосны төрөл юм.
Ийм насосыг ихэвчлэн төвлөрсөн халаалтын систем, шалны халаалт, хэрэглээний халуун усны систем, хөргөлтийн систем зэрэгт ашигладаг.
Автомат ажиллагаатай, бага зарцуулалттай, энергийн өндөр хэмнэлттэйгээрээ онцлог.
Орчин үеийн циркуляцийн насос нь ухаалаг удирдлагатай, олон горимтой бөгөөд системийн ачаалалд дасан зохицох чадвартай байдаг.