АОС-ын насос

Хувийн АОС-ны цэвэр усны өргөлтийн насос нь ундны болон ахуйн хэрэглээний усыг худаг, нөөц савнаас тогтмол даралттайгаар татаж, бүх цэгт жигд хүргэх зориулалттай насосны шийдэл юм.
Wilo-ийн гэр ахуйн зориулалттай даралт нэмэгдүүлэгч насосууд нь авсаархан хийцтэй, дуу чимээ багатай, автомат ажиллагаатай бөгөөд ухаалаг даралт мэдрэгч болон хяналтын самбартай.
Эдгээр насосуудыг айл өрхийн угаалгын өрөө, гал тогоо, душ, угаалтуур зэрэг цэгүүдэд усны даралтыг тогтвортой барих зорилгоор ашигладаг.
Энергийн хэмнэлттэй, ашиглахад хялбар, найдвартай ажиллагаатай байдал нь хувийн сууцны хэрэглээнд онцгой тохиромжтой.