Даралт нэмэгдүүлэх насос

Даралт нэмэгдүүлэх насос (Pressure-boosting pump) нь шугам сүлжээнд даралт багатай үед усны даралтыг нэмэгдүүлж, тогтвортой хангах зориулалттай насосны систем юм.
Wilo-ийн энэхүү насос нь мэдрэгчтэй ухаалаг удирдлагатай, хэрэглээний хэмжээ болон системийн ачаалалд тохируулан автоматаар ажилладаг.
Ийм насосыг орон сууц, өндөр барилга, зочид буудал, олон нийтийн байгууллага, үйлдвэрүүдийн усан хангамжид өргөн ашигладаг.
Дуу чимээ бага, эрчим хүчний хэмнэлттэй, найдвартай ажиллагаатай байдал нь хэрэглэгчдийн итгэлийг хүлээдэг.